ЗУРМАЛ САРНАЙН ҮНЭР - Шинэ бичлэгүүд http://gangem.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Tue, 03 Nov 2009 00:33:50 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[SUBSTANTIV-нэр үг]]> http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=289001 <!-- /* Font Definitions */ @font-face {font-family:Wingdings; panose-1:5 0 0 0 0 0 0 0 0 0; mso-font-charset:2; mso-generic-font-family:auto; mso-font-pitch:variable; mso-font-signature:0 268435456 0 0 -2147483648 0;} /* Style Definitions */ p.MsoNormal, li.MsoNormal, div.MsoNormal {mso-style-parent:""; margin:0cm; margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:12.0pt; font-family:"Times New Roman"; mso-fareast-font-family:"Times New Roman";} @page Section1 {size:612.0pt 792.0pt; margin:72.0pt 90.0pt 72.0pt 90.0pt; mso-header-margin:36.0pt; mso-footer-margin:36.0pt; mso-paper-source:0;} div.Section1 {page:Section1;} /* List Definitions */ @list l0 {mso-list-id:690688829; mso-list-type:hybrid; mso-list-template-ids:1723636240 67698689 67698691 67698693 67698689 67698691 67698693 67698689 67698691 67698693;} @list l0:level1 {mso-level-number-format:bullet; mso-level-text:; mso-level-tab-stop:36.0pt; mso-level-number-position:left; text-indent:-18.0pt; font-family:Symbol;} @list l1 {mso-list-id:1407458977; mso-list-type:hybrid; mso-list-template-ids:582124220 -2088836946 67698691 67698693 67698689 67698691 67698693 67698689 67698691 67698693;} @list l1:level1 {mso-level-start-at:0; mso-level-number-format:bullet; mso-level-text:-; mso-level-tab-stop:36.0pt; mso-level-number-position:left; text-indent:-18.0pt; font-family:"Times New Roman"; mso-fareast-font-family:"Times New Roman";} ol {margin-bottom:0cm;} ul {margin-bottom:0cm;} -->

SUBSTANTIV-нэр үг

 

Швэд хэлний бүх нэр үг нэр үгийн олон тооны дагвар /en, ett /ыг авах бөгөөд тухайн үгийн төгсгөлөөс хамаарч олон тоон дээр хувирна.

EN – дагвар авдаг нэр үгийн олон тоо.

  • А эгшигээр төгссөн бүх нэр үг олон тоон дээр төгсгөл нь or  болж хувирна.Жишээ нь: en penna үзэг, flera pennor  үзэгнүүд
  • E эгшигээр төгссөн бүх нэр үг олон тоон дээр төгсгөл нь ar  болж хувирна.Жишээ нь: en moppe , flera moppar 
  • ING- ээр төгссөн бүх нэр үг олон тоон дээр төгсгөл нь ar  болж хувирна.Жишээ нь: en tidning flera tidningar
  • ARE -ээр төгссөн бүх нэр үг олон тоон дээр төгсгөл нь өөрчлөгдөхгүй.Жишээ нь: en lärare, flera lärare.
  • Гийгүүлэгчээр төгссөн бүх нэр үг олон тоон дээр ar эсвэл   er  авна. Жишээ нь: en bil flera bilar, en gardin flera gardinar, en sax flera saxar.

 

ETT - дагвар авдаг нэр үгийн олон тоо.

-          эгшигээр төгссөн ETT  дагвар авдаг нэр үгүүд олон тоон дээр n авна. Жишээ нь: Ett äpple flera äpplen

Гийгүүлэгчээр төгссөн ETT  дагвар авдаг нэр үгүүд олон тоон дээр хувирахгүй. Жишээ нь: ett fönster, flera fönster.

-           

 

SINGULAR            PLURAL

Gants too                   olon too

 

En stol      sandal            stolar

Ett bord      shiree             bord

En lampa    gerel              lampor

En penna      uzeg            pennor

En bok      devter             bokar

Ett land     uls                   land

En nacke    huzuu            nackar

Ett glas      shilen ayga    glas

Ett hjärta      zurh           hjärta

Ett bälte   telee              bälte

En lastbil    achaanii mashin       lastbilar

En moppe        shalnii mod         moppar

En sked           halbaga         skedar

Ett öga      nud              ögon

Ett knä       uvdug         knä

En matta   hivs             mattor

Ett öra      chih            öron

          

En sax     haich             saxar

En gardin     hoshig       gardinar

Ett fönster      tsonh          fönster

Ett lexikon     hicheel         lexikon

En människa   hun         människor

Ett golv       shal              golv

Ett finger   huruu               fingrar

]]>
Tue, 03 Nov 2009 00:33:50 +0800 http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=289001
<![CDATA[Гуниггүй...]]> http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=189000 Тэр ирсэн, тэр явсан
Тэглээ гээд гуниггүй
Тэр намайг мартсан, бусдыг санасан
Тэгээд ч бас гуниггүй
Амьдрал амттай, бас гашуун хэдий ч
Аль аль нь миний хувьд гуниггүй
Аврал бас цөхрөл байдаг ч
Аль аль нь утгагүй

Нүүгээд өнгөрөх цаг хугацаа ч гуниггүй
Зүүгдээд хоцорсон эгэл өдрүүд ч гуниггүй
Нүдэнд харагдах бүх дүрслэл гуниггүй
Зүрхэнд үлдсэн бүх дурсамж гуниггүй

Үүлс нүүхэд гуниггүй
Үдийн үдэд салхи сэвэлзэхэд гуниггүй
Үргэлжилсэн урт ганцаардлын дунд ч гуниггүй
Үнэнгүй, худалгүй хорвоод бүх зүйл гуниггүй

Бороотой өдөр цонхоор харсанч гуниггүй
Бодол дотроо дурсамжаа хөвсөнч гуниггүй
Зүрх тэр чигээрээ гуниггүй
Зөндөө удаан хүлээсэн ч гуниггүй

Гуниггүй, бүх зүйлс гуниггүй
Гуниг, баясал гэсэн мэдрэмжгүй...

 

]]>
Mon, 18 May 2009 17:04:34 +0800 http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=189000
<![CDATA[Хvн байхын учир буюу тэнгэрлиг ижий аав..]]> http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=170815

Би оюун ухаант, сэтгэл зүрхт хүн заяанд төрсөндөө туйлын ихээр баярладаг,

 магадгүй би гэдэг хүний оронд ямар нэгэн амьтан аль эсвэл огтоос ор

мөргүй байсан бол... ийм бодол хаа хаа толгойд орж ирэх ч би үүнээс цааш

төсөөлж чаддагүй ээ. Орчлонд намайг "хүн"-ээр төрүүлж, намайг бүтээсэн "бурхад"-ад би насаараа

 төлж барахгүй өртэй хүн. Тиймээ, би эжий аав хоёртоо хэзээ ч буцааж чадахгүй

"цагаан өглөг"-тэй гэсэн ч миний эжий, аав надаас тэр их өрийг

нэхэхгүй цагаатгаж чадах тийм нинжин сэтгэлтэй өгөөмөр "баячууд".

Эжий аав хоёр минь энгийнээс энгийн эгэл хүмүүс, аав минь

миний алдаанд гаднаасаа биш дотроосоо нурна, эжий минь харин

гаднаасаа эмтэрнэ, оноход минь хоёулаа бие биеэсээ булаалдан "охин минь" гэж онгирно.

 Би тэр хоёрынхоо сайн үр нь биш ээ, муу эжий аав хоёр минь л сайн үртэй байх гэж

хичээдэг юм, аргаддаг юм, айлгадаг юм, аргаа бардаг юм, амьтнаас өмөөрдөг юм,

худлаа магтдаг юм.Одоо бодож суух нь ээ би өнөөдрийг хүртэл тэр хоёрынхоо хамгийн "том толгойт"-ой,

 юу хүссэнээ л дураараа хийдэг, даруулгагүй зоргоороо хүүхэд нь байжээ. Би өөрийгөө

сайн хүн болгох гэж нуухгүй ээ тэр хоёрыгоо их гомдоосон, өнгөндөө надад

гомдож харагддаг ч цээжин дотроо ухаан муутай үртэй "азгүй" хэмээн өөрсөддөө

гомддогийг нь би мэднээ. Цөхрөхдөө харин чулуу шиг хүнд үгийг өөрсдийнхөө төлөө

биш миний л төлөө хэлдэгийг ч одоо ухаарахтай болсоон.

...Ээжээ, хүү чинь уул өргөх урт холын бодолд дарагдаатай яваа шүү гэдэг шиг би

эжий аав хоёрынхоо удтал чилээсэн сэтгэлийг амрааж, "зөв" охин төрүүлснээрээ

бахархах цагийн төлөө алхаж явна, амьсгалж явна. Ижийдээ би бусдын адил

алтан бөгж, булган дээл авч өгч үзээгүй ээ, ... тэглээ гээд миний ижий намайг зөв амьдарч,

сайн явснаас илүү баярлахгүй.Ертөнцийн ээж амьтны үйл даанч их, тэр үйлтэйгээ эвлэрч, үйлэндээ дарлуулж суухыгаа жаргал гэж бодож энэрч нигүүлсэхийн, өрөвдөж хайрлахын учгийг сэтгэлээсээ хөврүүлж байдаг дэндүү ховорхон заяа эх хүнийх л байдаг. Биенээсээ бие таслаж "ээж" хэмээх өндөр

хэргэмээр дуудуулах, надад хүндэдсэн заяаг эдэлж яваа би азтай эмэгтэй. Үрээ мэндэлсэн тэр

 мөчөөс л би ээжийнхээ сэтгэл дотор орж "ээж үйл"-ийн ямархан амттайг амталж жинхэнэ

ээж болсон доо.Одоо би эжий аав хоёрыгоо орчлонгийн жамаар буцаж ирэхгүй одохоос нь өмнө амжиж

 цээжинд нь намайг төрсөн тэр цагаас эхлэн уягдсан хатуу зангилааг нь сулруулж өгөхийн төлөө амьдарч байна.Хүн байхын учирыг би ойлгохдоо ганцхан удаа эдлэх даанч ховорхон энэ заяаг оноосон эжий аавыгаа л ойлгож, хайрлахаас эхлэнэ гэж бодном...Би орчлонгийн хөдлөшгүй ганцхан үнэнийг биеэрээ мэднэ - миний бас таны,орчлонгийн бүх эжий аавд үрээ л гэсэн сэтгэлийн "жаргал" бас "зовлон" байдгийг мэднээ.

]]>
Wed, 15 Apr 2009 03:03:17 +0800 http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=170815
<![CDATA[Налгар, дулаахан энэ л өдрүүд шиг..]]> http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=170814
Гурван сарын ард нь гарахад

Гуруун сар нэгэн хэвийн өнгөрлөө гэж. Нэгэн хэвийн гэдэг маань хэмнэл нь нэгэн жигд шахуу байсныгаа л хэлээд байх шиг.

Аа гэхдээ бас тийм биш юм аа... Нарийвчлан санахуй дор....

 ......Бухимдал, бачимдалтай.....

......Хуучны дурсамж, дурьдатгал сэргээсэн......

......Гаргасан шийдвэртээ эргэлзсэн.....

......Гоморхож, тунисан.....

......Амьдралыг хагас дутуу ухаарсан ч юм шиг...

......Өвдөх, өвчлөхийн шаналалтай.....

......Хэн нэгнийг санаж гансарсан.....

Гунигласан ч гэлээ би ганцаардаагүй.... ганцаардаагүй болохоор тэр бүр өөрийнхөө тухай бодоогүй гэсэн үг.... Ер нь би гунихаараа ганцаарддаг.....Ганцаардалтай нөхөрлөхөөрөө л өөрийнхөө тухай илүүтэй бодож, тунгаадаг юм шиг....Өөрийнхөө тухай бодох цаг зав тэр бүр хомс ч гэлээ ганцаардах, гуних бүрт минь гараад ирдэг болхоор тийм ч холоос хайх хэрэггүй гэсэн үг....Гуниглалтай гуравдугаар сарын ард гарахад... сэтгэл доторх  хунгарыг минь хийсгээд, үлээгээд арилгачихсан байгаасай гэж хүсэх....Налгар, дулаахан энэ л өдрүүд шиг... насныхаа төгсгөл хүртэл намуухан амьдрахсан...


]]>
Wed, 15 Apr 2009 02:55:51 +0800 http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=170814
<![CDATA[**БАЯРЛАЛАА*]]> http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=160843

Ах минь  намайг төрөхөөс арван жилийн өмнө төрж, намайг төрөхөд хэдийн сургуулийн сурагч болоод хилэн дүрэмт хувцсаар гоёж, намайг сургуульд ороход наймдугаар ангийг төгсөж, харин намайг оюутан болоход  өрх тусгаарлан гэрийн эзэн болоод, үрийн зулай үнэрлэж байжээ.Та дарга цэргийн хөлд нь суун байж сайхан амьдрах тухай биш, тархиа ажиллуулж жирийн шударга амьдрахыг илүүд тооцдог, хааяа гайхмаар гэнэхэн ч гэлээ итгэл үнэмшилдээ бат зогсож, холбирч шарваад байдаггүй гэдгийг нь хардаг болохоор энэ  нь  шударга, ухаант  эр хүн гэдгийг ойлгуулдаг.

Ах минь таны намайг гэсэн сэтгэл нь, намайг гэсэн хайр нь, сайхан дурсамж үлдээн зөв амьдралд чиглүүлэн, зөв бодол санаатай явахад минь туслаж миний амьдралын чиглэлд тус нэмэр болж байгаад баярлалаа,

Амьдралд мартагдахгүй ачтанд талархалын үгийг харамгүй хэл гэдэг ч, сэтгэлээс эвлэж гарахгүй, үгээр илэрхийлж боломгүй, эвлүүлээд хэлье гэсэн ч амнаас гарахгүй , өөр бусдад өдрийн хэд хэлдэг ч аав ээждээ хайртай гээд тэврээд үнсэж чаддаггүй шиг, амьдралыг түшсэн сайн санаатай ахдаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэхэд үг хүртэл дутдах шиг.

Хүн бүрийн сэтгэлээс гарах сайхан үгс хэрэгтэй цагтаа хэрэг болох хүндээ хүрдэг шиг, өнөөдрийн эвлүүлэн бичсэн талархалыг үгс минь танд дэм бас хүч болон очиж өөрөөрөө  бахарах сэтгэлийг өгч байгаасай гэж хүсэж байна.

Цаашдаа дүү нь яаж амьдрах вэ, ажил төрөлдөө хэр амжилттай явах вэ гэдэг минь бүгд л таны нөлөө, магадгүй оролцоон дор явна, тэр үед би  таниар бахархаж, тэр үед би болон миний гэр бүл таныг хараад юу хийснээр тань бахархаж байхын төлөө баярлалаа гэж хэлмээр байна.

 

 

]]>
Sun, 29 Mar 2009 02:58:08 +0800 http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=160843
<![CDATA[*Ирэх оны хүсэл мөрөөдөл минь энэ өдрөөс эхлэх болно*]]> http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=120221 Урсаад барагдахгүй бас тасардаггүй ганц юм энэ цаг хугацаа гэлтэй. Хэзээ ч давтагдахгүй хэрнээ тоолшгүй их хором мөчөөр хэлхэгдсэн өдөр хоногийн урсгал бидний хэн маань ч мэдэх боломжгүй хорвоо дээрх бүхний цорын ганц гэрч болон хөвөрсөөр л байна. Байсан, байгаа бас байх ер юм бүхэн гагцхүү түүний өмнө ээлжлэн солигдож, эргэж хөрвөсөөр байх аж. Он цагийн хэлхээсэнд сайн муу намтар, түүх зузаараад л…
 Hасыг минь зөөн , хороон хөврөх хэдий ч сайхан зүйлээр дүүрэн шинэ жил хаалга тогшиж байна, тавтай морил oo!

]]>
Sat, 03 Jan 2009 20:25:52 +0800 http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=120221
<![CDATA[Эмэгтэйчүүд бид хэнтэй гэрлэх вэ?]]> http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=118538

Бидний монголчуудын амьдрал уг нь өдрөөс өдөрт дээшилж нэг үеээ л бодвол цаг сайжирч байна гэж хэлж болно,,,  харин шудрагаар буюу цалингаар амьдрана гэдэг нь энэ нийгэмд байхгүй үзэгдэл болсноос сайхан амьдралын баталгаа хайхаар хүмүүс гадаад орныг зорисоор,,,,,,,,

Харийн гүрнээс эрдэм биш эрдэнэ олуулхаар явуулсан эр нөхрүүдээ эхнэрүүд үдэж гаргасаар,,,,,,,,Хүн чанарын хугархайтай нэг нь үнэхээр эрдэнэ эд өвөрлөн ирэх ч ирэхгүй алга болоосод, эсвэл амар хялбар амьдрал хайн өөр хүнтэй гэрлэгсэд олширсоор дахиад л салалт урьдын сайхан амьдралаа гадаад гэдэг мөнгөний уурхайд алдсаар, аавыгаа нэхэх бяцхан хүүхдүүд, нөхрөө ирнэ гэж итгэн хүлээсэн эсвэл хэдиинэ нөхөргүй болсон гэдэгтэйгээ эвлэрсэн эхнэрүүдийн их урсгал хөвөрсөөр,,,

-Энэ эмэгтэйчүүд хэрхэн амьдрах вэ, Үнэхээр их дээд сургуульд боловсрол эзэмшиж байгаагийн ихэнх нь охид.  Цэцэг цэврүү шиг энэ охид хэнтэй гэрлэх вэ?  Ойворгон, худалч, унхиагүй, агсан эсвэл хөнгөн явдалтай ядаж хумсныхаа хирийг ч арилгаж чадахгүй, эвгүй үнэртэй, адаглаад л үс нь туг тугаараа бөөгнөрсөн  залуучууд дунд сургуулийн ширээ, пивоны мухлаг, баар цэнгээний газар гээд хүн зугаацаж болох тэр л газруудаар алаглаж байна, Тэд ахиад л нэгийг нөгөөгөөр сольж хуучин хувцасаа шинэчлэхээс амарханаар амьдралд хандаж байна. Охидууд минь амьдрал сонгохоосоо өмнө хэтийг хар. Бид ийм эрчүүдтэй эх оронд амьдарч байна

 Адаглаад л та эхнэртэй хүүхэдтэй мөртөө ичих ч үгүй сайхан бүсгүйн өөдөөс хараад эхнэр хүүхэдгүй гээд худлаа яриж байгаа хүнийг хараагүй гэж үү? Аль эсвэл нэг хүүхэнтэй суугаад онцгүй болохоор нь ч юм уу дургүй хүргээд байхаар нь салсан гэж хэлэх тэнэгүүдтэй таарч байгаагүй гэж үү? Өчигөрхөн л нэгэн найзынхаа салсан нөхөртэй гудамжинд таараад “Хүүхдээ санаж байнауу?” гэж асуутал –Эхэндээ санадаг  байсан одоо ч тоохоо больжээ” гээд ажиг ч үгүй ярьж байх юм.  Хичнээн  дээд боловсролтой  сайхан охид ямар тэнэгтэй зууралдан элгэндээ хүүхэдтэй хатаж  явна вэ?

Хичнээн сайхан бүсгүй хүн эд хөрөнгө босгосон амьдралаа зээлийн барьцаанд тавьж  эр нөхөртөө итгэн гадаадад үднэ вэ Гэхдээ мэдээж хэрэг бүх эрчүүд ийм болчихсон юм биш ээ. Энэ олон дотор сайн хүмүүс байлгүй л яахав гадаадад явж амьдралаа сайжруулна гэдэг буруу нь юун. Гол нь өдөр хоногын орчилд хөл алдалгүй амьдрал хиигээд өөртөө үнэнч байж ар гэрээ эргэж харах нь л чухал биш үү

 Гэр орон амар тайван амьдрал хариас хайгаад ч олохгүй бүхэн чинь хүлээж байна, Бидний Монголчууд цөөхүүлхнээ шүү дээ та нар байхгүй бол эмэгтэйчүүд үнэхээр хэнтэй гэрлэх вэ. Гадаадын маш олон иргэд та нарын адил сайхан амьдрал хайн Монголд  ирж байна.  Бидний мэдэхийн л хичнээн ч олон эмэгтэйчүүд харын хүнтэй гэрлэж байна вэ. Тэдний ярих нь:  “Монголоос сэтгэлд нийцэх сайн  залуугаа хайж олно гэдэг үнэхээр хэцүү “  гэх. Ингээд л та нар алхам алхамаар л хүүхнүүддээ гологдож байна гэсэн үг  Ийм нөхцөлд харийнхантай гэрлэж буй эмэгтэйчүүдийг ч буруутгах ямар хэрэг байна.  Тэд мэдээж хэрэг Монгол залуудаа хайртай болж, Монгол хүнтэй амьдарч төрлөх монгол хэлээрээ хайр дурлал ярихыг хүсч л байсан шүү дээ.  Харин энэ бүхний төгсгөлд хоерхон сая Монгол цус урсан алга болж байна,  эрчүүдийнхээ ихэнхийг дайнд алдсан орнууд шиг бид эрчүүдийнхээ ихэнхийг энхийн цагт мөнгө хэмээх мангасын амруу хийгээд сураггүй алдаж байна, Эмэгтэйчүүд бид тэгээд хэнтэй гэрлэх вэ

]]>
Tue, 30 Dec 2008 17:24:47 +0800 http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=118538
<![CDATA[*миний найзууд*]]> http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=118182  

за ингээд би та нарт одоо найзуудыгаа танилцуулъя

ImageChef.com - Custom comment codes for MySpace, Hi5, Friendster and more
Мэдээж хүн болгон л өөрийнхөө найзуудыг магтах байх л даа гэхдээ миний найзууд бол гайхалтай сайхан найзууд.Бүгд сайхан сэтгэлтэй чадварлаг бие даасан охидууд . өөр өөрийн мөрөөдөл,бодолтой тэр бодолдоо үнэнч надад ихийг зааж өгсөн хүмүүс байдаг юм даа, Найзуудаа та нартаа хайртай шүү!!!

]]>
Mon, 29 Dec 2008 16:58:16 +0800 http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=118182
<![CDATA[Хүйтэн өдөр, халуун мэнд]]> http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=117036 zwani.com myspace graphic comments

Хуучирах жилийн

Сүүлчийн өдөрүүд хүйтэн

Улиран одсон хоногууд ой санаанд  дулаан

Ирж буй жилийг угтан буй зүрх сэтгэл халуун.

Шинэ оны мэндийг хүргэе!

]]>
Thu, 25 Dec 2008 20:15:14 +0800 http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=117036
<![CDATA[*Хайрлаж хайрлуулмаар бvсгvй тавилан минь*]]> http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=115084

Бороо болон би цутгаж

Сэтгэлд чинь vе vе асгардаг бол

Бодол болон тээглэж

Зvрхэнд чинь хаа нэгтээ тордог бол

Босож суухдаа аялах

Дууны чинь бадганд мєнхєрдєг бол

Болоо болоо тэр л надад жаргал

Дурлаж дурлуулмаар бvсгvй заяа ìèíü

Амсхийх заванд чинь

Сэтгэлд чинь хурдаг эгшиглэн болвол

Аз жаргалыг дvрслэхэд чинь

Дутаж боломгvй єнгє нь болвол

Алаг хорвоод жаргалдаа

Согтож явхын чинь учир нь болвол

Аяа жаргалаа жаргал тэр л надад жаргал

Õàéðëàæ õàéðëóóëìààð ávсгvй òàâèëàí ìèíü

]]>
Sun, 21 Dec 2008 13:15:32 +0800 http://gangem.blog.banjig.net/post.php?post_id=115084