2008-10-29 20:44:38

Хээнцэр чамин цацаг чимэгтэй торгон бошинзонд дуртай би Даруухан ичингүйрэл, бардам зан, ухэмсэг уучлалд дуртай би
Хэмгүй гунигтай, омог бардам, яруухан аялгуунд дуртай би
Хээ хуаргүй пүүсүүн дээр алтан утсаар зүү ороох дуртай би
Хээр талаар биш, хотынхоо гудамжаар дураараа алхах дуртай би
Дарс бялхаж, жимс гэрэлтсэн найрын ширээнд дуртай би
Дахин учрахгүй харцны гэгээхэн хагацалд дуртай би
Дандаа мартчихдаг сургаал үгүүдэд дуртай би



Сэтгэгдэлүүд:
zunduu yum nemchixsen bn amjilt
Xайлаад бас урсаxад нь
Xавар эрт ирэxэд
Xагдарч навчис унаxад би дуртай
Аажимxан урсаx цаг xугацаанд
Аярxан дасаад xайрлаx би дуртай
Алдууран одсон сэтгэлийн араас
Далдуурxан xvлээгээд гуниx би дуртай
Xайрын гэгээн гунигт автаад
Xаврын vдшээр алxаx би дуртай
Найргийн тэнгэр онгодоор xөглөгдөөд
Намрын өглөө сэрэx би дуртай
Сайxан бvсгvйн xайрыг даагаад
Сар жилээр xүлээx би дуртай
Салxи xөлөглөсөн vvлсийг xараад
Санасан сэтгэлээ тээx би дуртай
Сэтгэгдэл үлдээх: