Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Үстэй малгайн дороос

Үстэй алчууран дороос

Уруул, нүд харагддаггүй болохоор

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Цасанд даруулж бөхийсөн хүмүүс

Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс

Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх

Царайлаг ч байж мэдэх хүмүүс

Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Хүйтнээс нуугдсан дулаахан үг

Хүмүүсээс ичсэн нүцгэн мод...

Хаана байна аа, тэр улаан, ногоон

Хаа сайгүй л цагаан.. цагаан

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг.

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-10-22 21:03:08
би харин өвөлд дуртай
2. * * * | 2008-10-22 23:43:01
Би өвөлд дуртай хүйтэн агаар цээж дүүрэн амьсгалаад л аүё улирал шүү дээ бүх юм цагаан болоод л гоё санагддаг
3. zula (зочин) | 2008-10-23 20:27:28
Өвөл надад гунигтай санагддаг.Тийм болохоор өвөлд би хайртай байдаг.Бусад улирал шиг олон өнгө агуулаагүй нэг л зангаараа ариухан болохоор.Гэгээн гуниг гэж дуу байдаг билүү. Гэхдээ өвлийг тэгэж нэрлэвэл илүү дээр

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.