SUBJECT PRONUON-БИЕИЙН ТӨЛӨӨНИЙ ҮГ
• Дүрэм 1: Хүн болон хүн биш зүйлсийг төлөөлүүлэн хэлэх ёсон байх бөгөөд энэхүү үүргийг биеийн төлөөий үгс гүйцэтгэнэ. Англи хэлний биеийн төлөөний үгс нь ганц болон олон тооны 3 биеийг төлөөлдөг.
Ганц тоо Олон тоо
1-р бие I We
2-р бие You You
3-р бие He, She, It They
• Дүрэм 2: Англи хэлний биеийн төлөөний үгс нь өмнөх өгүүлбэрийн ямар нэг биеийг давтан өгүлэхээс зайлсхийх үүднээс төлөөлөх үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь: Yesterday Erdene went to the countryside. He went there by car. Энд He гэдэг төлөөний үг өмнөх өгүүлбэрийн Erdene гэдэг эр хүйсийн ганц тооны 3-р биеийг төлөөлж байна.
POSSESIVE PRONUONS-ХАМААТУУЛАХ ТӨЛӨӨНИЙ ҮГС
• Дүрэм 3: Хүн болон хүн биш зүйлс хэнд, юунд хамааралтай болох, хэнийх юуных болохыг заагч үгсийг хамаатуулах төлөөний үг гэнэ. Англи хэлний хамаатуулах төлөөний үгс нь монгол хэлний хамаатуулах төлөөний үгсийн нэгэн адил хоёр хэлбэртэй байна.
Хамаатуулах төлөөний үгийн 1-р хэлбэр Хамаатуулах төлөөний үгийн 2-р хэлбэр
My Mine
Your Yours
His His
Her Hers
Its Its
Our Ours
Your Yours
Their Theirs
OBJECT PRONOUNS-ТУСГАГДХУУН ТӨЛӨӨНИЙ ҮГ
• Дүрэм 4: Англи хэлний тусгагдхуун төлөөний үгс нь угтвартай хоршоогүй , дангаараа байхдаа манай монгол хэлний өгөх оршихын болон заахын тийн ялгалтай утга дүйцнэ.
Ганц тоо Олон тоо
1-р бие Me Us
2-р бие You You
3-р бие Him, her, it Them
• Дүрэм 5: Англи хэлний төлөөний үгсээс зөвхөн тусгагдхуун төлөөний үгс л угтвартай дангаараа хоршдог. Жишээ нь: with, without, about, for, among, between, besides, instead of, around, toward, behind гэх мэт. Among us,them-бидний, тэдний дунд, between us-бидний хооронд, instead of you-чиний оронд гэх мэтээр




Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: