Налгар, дулаахан энэ л өдрүүд шиг..
Гурван сарын ард нь гарахад

Гуруун сар нэгэн хэвийн өнгөрлөө гэж. Нэгэн хэвийн гэдэг маань хэмнэл нь нэгэн жигд шахуу байсныгаа л хэлээд байх шиг.

Аа гэхдээ бас тийм биш юм аа... Нарийвчлан санахуй дор....

 ......Бухимдал, бачимдалтай.....

......Хуучны дурсамж, дурьдатгал сэргээсэн......

......Гаргасан шийдвэртээ эргэлзсэн.....

......Гоморхож, тунисан.....

......Амьдралыг хагас дутуу ухаарсан ч юм шиг...

......Өвдөх, өвчлөхийн шаналалтай.....

......Хэн нэгнийг санаж гансарсан.....

Гунигласан ч гэлээ би ганцаардаагүй.... ганцаардаагүй болохоор тэр бүр өөрийнхөө тухай бодоогүй гэсэн үг.... Ер нь би гунихаараа ганцаарддаг.....Ганцаардалтай нөхөрлөхөөрөө л өөрийнхөө тухай илүүтэй бодож, тунгаадаг юм шиг....Өөрийнхөө тухай бодох цаг зав тэр бүр хомс ч гэлээ ганцаардах, гуних бүрт минь гараад ирдэг болхоор тийм ч холоос хайх хэрэггүй гэсэн үг....Гуниглалтай гуравдугаар сарын ард гарахад... сэтгэл доторх  хунгарыг минь хийсгээд, үлээгээд арилгачихсан байгаасай гэж хүсэх....Налгар, дулаахан энэ л өдрүүд шиг... насныхаа төгсгөл хүртэл намуухан амьдрахсан...


Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.