Ах минь намайг төрөхөөс арван жилийн өмнө төрж, намайг төрөхөд хэдийн сургуулийн сурагч болоод хилэн дүрэмт хувцсаар гоёж, намайг сургуульд ороход наймдугаар ангийг төгсөж, харин намайг оюутан болоход өрх тусгаарлан гэрийн эзэн болоод, үрийн зулай үнэрлэж байжээ.Та дарга цэргийн хөлд нь суун байж сайхан амьдрах тухай биш, тархиа ажиллуулж жирийн шударга амьдрахыг илүүд тооцдог, хааяа гайхмаар гэнэхэн ч гэлээ итгэл үнэмшилдээ бат зогсож, холбирч шарваад байдаггүй гэдгийг нь хардаг болохоор энэ нь шударга, ухаант эр хүн гэдгийг ойлгуулдаг.
Ах минь таны намайг гэсэн сэтгэл нь, намайг гэсэн хайр нь, сайхан дурсамж үлдээн зөв амьдралд чиглүүлэн, зөв бодол санаатай явахад минь туслаж миний амьдралын чиглэлд тус нэмэр болж байгаад баярлалаа,
Амьдралд мартагдахгүй ачтанд талархалын үгийг харамгүй хэл гэдэг ч, сэтгэлээс эвлэж гарахгүй, үгээр илэрхийлж боломгүй, эвлүүлээд хэлье гэсэн ч амнаас гарахгүй , өөр бусдад өдрийн хэд хэлдэг ч аав ээждээ хайртай гээд тэврээд үнсэж чаддаггүй шиг, амьдралыг түшсэн сайн санаатай ахдаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэхэд үг хүртэл дутдах шиг.
Хүн бүрийн сэтгэлээс гарах сайхан үгс хэрэгтэй цагтаа хэрэг болох хүндээ хүрдэг шиг, өнөөдрийн эвлүүлэн бичсэн талархалыг үгс минь танд дэм бас хүч болон очиж өөрөөрөө бахарах сэтгэлийг өгч байгаасай гэж хүсэж байна.
Цаашдаа дүү нь яаж амьдрах вэ, ажил төрөлдөө хэр амжилттай явах вэ гэдэг минь бүгд л таны нөлөө, магадгүй оролцоон дор явна, тэр үед би таниар бахархаж, тэр үед би болон миний гэр бүл таныг хараад юу хийснээр тань бахархаж байхын төлөө баярлалаа гэж хэлмээр байна.



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: