Эмэгтэйчүүд бид хэнтэй гэрлэх вэ?

Бидний монголчуудын амьдрал уг нь өдрөөс өдөрт дээшилж нэг үеээ л бодвол цаг сайжирч байна гэж хэлж болно,,,  харин шудрагаар буюу цалингаар амьдрана гэдэг нь энэ нийгэмд байхгүй үзэгдэл болсноос сайхан амьдралын баталгаа хайхаар хүмүүс гадаад орныг зорисоор,,,,,,,,

Харийн гүрнээс эрдэм биш эрдэнэ олуулхаар явуулсан эр нөхрүүдээ эхнэрүүд үдэж гаргасаар,,,,,,,,Хүн чанарын хугархайтай нэг нь үнэхээр эрдэнэ эд өвөрлөн ирэх ч ирэхгүй алга болоосод, эсвэл амар хялбар амьдрал хайн өөр хүнтэй гэрлэгсэд олширсоор дахиад л салалт урьдын сайхан амьдралаа гадаад гэдэг мөнгөний уурхайд алдсаар, аавыгаа нэхэх бяцхан хүүхдүүд, нөхрөө ирнэ гэж итгэн хүлээсэн эсвэл хэдиинэ нөхөргүй болсон гэдэгтэйгээ эвлэрсэн эхнэрүүдийн их урсгал хөвөрсөөр,,,

-Энэ эмэгтэйчүүд хэрхэн амьдрах вэ, Үнэхээр их дээд сургуульд боловсрол эзэмшиж байгаагийн ихэнх нь охид.  Цэцэг цэврүү шиг энэ охид хэнтэй гэрлэх вэ?  Ойворгон, худалч, унхиагүй, агсан эсвэл хөнгөн явдалтай ядаж хумсныхаа хирийг ч арилгаж чадахгүй, эвгүй үнэртэй, адаглаад л үс нь туг тугаараа бөөгнөрсөн  залуучууд дунд сургуулийн ширээ, пивоны мухлаг, баар цэнгээний газар гээд хүн зугаацаж болох тэр л газруудаар алаглаж байна, Тэд ахиад л нэгийг нөгөөгөөр сольж хуучин хувцасаа шинэчлэхээс амарханаар амьдралд хандаж байна. Охидууд минь амьдрал сонгохоосоо өмнө хэтийг хар. Бид ийм эрчүүдтэй эх оронд амьдарч байна

 Адаглаад л та эхнэртэй хүүхэдтэй мөртөө ичих ч үгүй сайхан бүсгүйн өөдөөс хараад эхнэр хүүхэдгүй гээд худлаа яриж байгаа хүнийг хараагүй гэж үү? Аль эсвэл нэг хүүхэнтэй суугаад онцгүй болохоор нь ч юм уу дургүй хүргээд байхаар нь салсан гэж хэлэх тэнэгүүдтэй таарч байгаагүй гэж үү? Өчигөрхөн л нэгэн найзынхаа салсан нөхөртэй гудамжинд таараад “Хүүхдээ санаж байнауу?” гэж асуутал –Эхэндээ санадаг  байсан одоо ч тоохоо больжээ” гээд ажиг ч үгүй ярьж байх юм.  Хичнээн  дээд боловсролтой  сайхан охид ямар тэнэгтэй зууралдан элгэндээ хүүхэдтэй хатаж  явна вэ?

Хичнээн сайхан бүсгүй хүн эд хөрөнгө босгосон амьдралаа зээлийн барьцаанд тавьж  эр нөхөртөө итгэн гадаадад үднэ вэ Гэхдээ мэдээж хэрэг бүх эрчүүд ийм болчихсон юм биш ээ. Энэ олон дотор сайн хүмүүс байлгүй л яахав гадаадад явж амьдралаа сайжруулна гэдэг буруу нь юун. Гол нь өдөр хоногын орчилд хөл алдалгүй амьдрал хиигээд өөртөө үнэнч байж ар гэрээ эргэж харах нь л чухал биш үү

 Гэр орон амар тайван амьдрал хариас хайгаад ч олохгүй бүхэн чинь хүлээж байна, Бидний Монголчууд цөөхүүлхнээ шүү дээ та нар байхгүй бол эмэгтэйчүүд үнэхээр хэнтэй гэрлэх вэ. Гадаадын маш олон иргэд та нарын адил сайхан амьдрал хайн Монголд  ирж байна.  Бидний мэдэхийн л хичнээн ч олон эмэгтэйчүүд харын хүнтэй гэрлэж байна вэ. Тэдний ярих нь:  “Монголоос сэтгэлд нийцэх сайн  залуугаа хайж олно гэдэг үнэхээр хэцүү “  гэх. Ингээд л та нар алхам алхамаар л хүүхнүүддээ гологдож байна гэсэн үг  Ийм нөхцөлд харийнхантай гэрлэж буй эмэгтэйчүүдийг ч буруутгах ямар хэрэг байна.  Тэд мэдээж хэрэг Монгол залуудаа хайртай болж, Монгол хүнтэй амьдарч төрлөх монгол хэлээрээ хайр дурлал ярихыг хүсч л байсан шүү дээ.  Харин энэ бүхний төгсгөлд хоерхон сая Монгол цус урсан алга болж байна,  эрчүүдийнхээ ихэнхийг дайнд алдсан орнууд шиг бид эрчүүдийнхээ ихэнхийг энхийн цагт мөнгө хэмээх мангасын амруу хийгээд сураггүй алдаж байна, Эмэгтэйчүүд бид тэгээд хэнтэй гэрлэх вэ

Сэтгэгдэлүүд:

1. b (зочин) | 2008-12-30 17:48:12
hehe,Unenldee,gehdee erchuudiin buruugaas buh yum boloogui bhaa!!!Zuragtaar hurtl bie unelegch MONGOL erchuud archaatai baisan bol ingej yavahgui ene ter gj bnalee,Emegteichuud ta nar tolgoigui yum uu oorsdool songoldoo.Er ni bol geendee ch goondoo ch baigaa shuudee.Minii khuvid gadaadad baigaa ch ekhnertee unech baigaad bolood l baina.
2. Опал | 2008-12-30 17:56:58
neeree yaanaa hentei gerelneeeee...
3. jaja | 2008-12-30 18:40:02
hmm neeree ene unen l dee.buh erchuud ch tiim yaadgaa aldsan bish l dee gehdee mgl d bgaa ihenh zaluus l iimerhuu yanztai bga ni margah argagui unen...gaigui bolowsroltoi soyoltoi neg ni gadagshaa yawaaad ogchdog yum shig sanagdaad bdiisht..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.