*Анир алдарсан шөнөөр*

Анир алдарсан шөнөөр үсний ширхэг газарт унах сонсогдоно
Амгалан ертөнц мөнхийн зүүд мэт чимээгүй дүнсийнэ
Мөнх мөнх бусын хооронд гийчин адил ирээд буцах
Мөн чанарыг мэдрэх гэж ертөнцийн анир алдрана
Эхийн хэвлийд ураг бүрэлдэхүйд газрын цөм шатаж
Эх газарт солир унахуйд ертөнцөөс нэгэн буцаж
Жам ёсны бүхнээс жаргал хийгээд зовлонг хайхуйд
Жаахан үдэлсэн хугацаа хэтэрхий ихээр чамлагдана .........

Анир алдарсан шөнөөр  ширхэг үнэн зүрхэнд унана
Алтан харгана бэлхүүс ороон дээш өгсөнө
Үнэн хийгээд худалын хооронд элээж дуусах
Өнө мөнхийн хоосон дотроос буйг хайна
Амласан сүүний дусал бүрээс бодолд нэвчсэн хайр амтагдана
Алсран одсон он жилүүд сувдан хэлхээ шиг бутарсан үзэгдэнэ
Сарны таталцалд далайн ус сэтгэл шиг давалгаалхад
Сая жилийн хөндүүр зүрх өвтгөн тэнд оршино

Анир алдарсан шөнөөр үсний ширхэг газарт унах сонсогдоно
Амгалан ертөнц мөнхийн зүүд мэт чимээгүй дүнсийнэ .........

 

Сэтгэгдэлүүд:

1. embi | 2008-12-06 14:37:14
Энэ шүлэгийг уншиж байсан бололтой эсвэл өөр шүлэгээс хэдэн авсан юм болов уу?
нэг л сайн санаанд буухгүй байна
2. moogii_kon24 | 2008-12-06 14:42:00
Их л гоё үгнүүдтэй сайн уншвал утга төгс л юм байна
3. ha ha (зочин) | 2008-12-07 20:25:46
dajgui blog baina
haya bichij baigaarai
uuriinhuu talaar bas
4. zurkhend | 2008-12-12 17:05:10
ene shulegiig yag bichsen khun ni chi mun bol suutanuudiin araas jagsakh od bna daa chi

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.