Дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаМонголчууддаа улс тунхагласаны 84 жилийн ойн баярын мэнд хүргье

Монголын бахархал

Гэрийн гадаа адуу янцгааж, ээжийн чанах шаргал цайны үнэр ялдамд өглөөг угтах тохиол зөвхөн Монгол хүн бидэнд тохиожээ.  Дөрөө шүргэм халиуран ногоорох өвс ургамал, алсын тэртээгээс алжаал тайлан бургих  ариун тунгалаг гол, мөрөн, нүд алдам онгон сайхан тал,  зөвхөн Монгол хүний дээр зурайх  цэлмэг хөх тэнгэрээ бид шүтье. Найман зуун  жилийн тэртээх дэлхийг донсолгосон хүчирхэг төрт ёс, түүхээ ярин онгирох ховорхон хувьтай хүмүүс зөвхөн бид. Эх хангай газрыг  хайлан уяраах Монгол ардын уртын дуу ганцхан манайд бий.  Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдаст багтаан хүний сэтгэлийг уяраах хосгүй оюуны бүтээл Морин хуурыг зөвхөн Монгол хүн зохиосон  гэж бахархъя. Жороо морины ганган явдалд амрагийн дуу аялах Монгол хайр сэтгэл зөвхөн манай залууст тохиосон гэж гайхуулъя. Байгаль эхийн бүхий л зан аашийг харамгүй хайрласан хавар, зун, намар, өвөл гэх  жилийн дөрвөн улирал манай эх оронд хайрлажээ гэж байгаль ээждээ бид талархъя.  Амны цангаа тайлан ундаалах айраг, цагаа зөвхөн Монголчууд хүртэх ёстой хишиг байж гэж би баярлъяХөх толбоороо ижилсэн, айлсах Монгол заншил зөвхөн бидний ёс.  Морин дэлэн дээр гараа алдлан давхин, нутгийн салхиа амтлан, цэлмэг тэнгэрээ магтан дуулах хөх толбот  Монгол хүн манайх.  Найман шарга адуу зэрэглээт холоос зүүдэнд дунд минь давхиж, буурал ээжийн есөн хүслийн цацал үргэлжид даллан дуудах Монголын сайхан орон би таньд хайртай.   Дэлхийн өнцөг булан бүрт аж төрж, оршин суугаа хөх толботой Монголчууддаа Монгол улс тунхагласаны 84 жилийн ойн баярын мэнд хүргье

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-11-27 21:07:15
чамд ч бас баярын мэнд
2. zurkhend | 2008-12-02 20:39:02
chi nadad yaj zurag oruuldag tukhai zaaj ugukhgui biz
bichiglel deere
3. zurkhend | 2008-12-02 20:39:16
chi nadad yaj zurag oruuldag tukhai zaaj ugukhgui biz
bichiglel deere

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.