Би хууртхыг хүсдэггүй... худал бүхэн чихэрлэг байдаг *

 

Хэнэггүй зогсчихоод л хайраар тоглоод
Хэрэгтэй хэрэггүй хайрын үг шидлээд л

Алга дарам өчүүхэн зүрхийг
Архинд живүүлж шанлалд хутгаад л

Сансан ч юм уу сайнаагүй ч юм уу
Сайхан үгээр зүрх баясгаад л

Үүрдийх ч юм шиг зуурдых ч юм шиг
Үнгэн хайраар сэтгэл гижигдээд л

Бодолгүйхэн хэлсэн ганц үг
Болзоонд ирэх амлалт аваад л

Чихэнд шивнэх нялуун үгс
Чиний хуурамч гэдэгийг батлаад ч байх шиг

Би хуурамч хайранд дургүй ээ
Би хуурмаг сэтгэлд дургүй ээ
Би худалч хүнд дургүй ээ
Би хууртхыг хүсдэггүй... худал бүхэн чихэрлэг байдаг

Сэтгэгдэлүүд:

1. bebe (зочин) | 2008-11-27 04:21:30
wow! ene yostoi unen shuleg baina. neg mangar zaluud unshij ugmuur sanagdchihlaa.
2. Монгол Зон | 2008-11-27 04:24:35
huurtahgui yavnaa gedeg ni sahil hurtene gesentei agaar neg bus uu?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.