Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Үстэй малгайн дороос

Үстэй алчууран дороос

Уруул, нүд харагддаггүй болохоор

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Цасанд даруулж бөхийсөн хүмүүс

Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс

Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх

Царайлаг ч байж мэдэх хүмүүс

Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Хүйтнээс нуугдсан дулаахан үг

Хүмүүсээс ичсэн нүцгэн мод...

Хаана байна аа, тэр улаан, ногоон

Хаа сайгүй л цагаан.. цагаан

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг.

 

уйдах завгүй залуу нас

Омголон, цогтой миний залуу нас
Одтой тэнгэрт цахиур хагалсан залуу нас
Булигласан з
үрх, догдолсон сэтгэлтэй
Бурхад атаархам миний залуу нас

  Дөлөнд нь зориг шантарсан залуу нас  

Дөрөөн чимээ, алсын мөрөөдөлтэй  залуу нас 
Өөрийгөө хөглөж, жигүүр ургуулсан  залуу нас
Өтлөхийн цагт алтан дурсамж  энэ миний  залуу нас
 

Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй ээ

Цаг гозойж байхад би алс замд гарахгүй

Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй

 Цайг нь уучхаад аягыг нь хөмрөх дургүй

Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй

Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алах дургүй

Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй

Үлгэр нялуун төгсдөг ч сайн эр зовоход би дургүй

 Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй ээ

Итгэл хэзээ ч юунд ч хэнд ч хууртагддаггүй.

Би л хувьдаа амьдрал итгэл дээр тогтдог гэж боддог. Мөнгөн дээр ч биш хайран дээр ч биш. Амьдралын бүхий асуудал, нийгмийн харилцаа, бизнес, хайр сэтгэл гээд л бүх зүйл итгэл дээр тогтдог. Өвчтэй нэг нь эрүүл болно гэсэн итгэлтэй байж, амьдралд зовж байгаа нэгэн маань амьдрал минь сайхан болно гэсэн итгэлтэй байж, хайрт чэн чамайг хуурч байсан ч үнэнч гэдэгт нь өөрөөсөө илүү итгэлтэй байх юм бол энэ бүхэн хэзээ ч бүтэхгүй байсан ч итгэл байсан цагт бүх юм сайхан болно. Чиний амьдрал чиний хувьд нурсан ч дахиад босгоно гэдэгтээ итгэлтэй л бай. Эдгэршгүй өвчтэй нэгэндээ эдгэнээ чи гэсэн итгэл бэлэглээрэй. Тэр ядаж эдгэнэ гэж итгэж байгаад л хорвоог орхиг. Итгэлтэй байсан хүн зоригтой, жаргалтай байдаг. Итгэл хэзээ ч юунд ч хэнд ч хууртагддаггүй.

Яасан ч ихээр гомдол төрнө вэ ...

 

Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл

Эргэж хэсэгтээ надаас явдаггүй.

Аялгуу төгс тэрхүү айзмы

г Алдчихвий гэхдээ би газраар явдаггүй

Бие цогцос минь тайлагдашгүй хэмнэлд автахад

Баяр баясгалан намайг эзэмддэг.

Хэлхийн эрхгүй тийм аялгуунаас болж би

 Хэн нэгний нүдэнд хачин этгээд харагддаг.

Үнэндээ би түгшдэг ч жаргалтай болдог

.Намуун болоод гэгээн хэмнэл

 Нэг л мэдэгхэд намайг орхисон байдаг.

Нисэж нисэж газар дээр буугаад би

Нялх хүүхэд шиг тэнцэж ядан хөлд ордог

Уйтай өдрүүд ньУрсах ч биш, хөврөх ч биш

Сажлаад...Уртын урт... хэтэрхий урт

Энэ намрын төгсгөлдУртаар санаа алдаж

Сэтгэлээ онгойлгох сон...Зүрх хөндүүрлэнэНавчис дуслах чимээнд

Надаас бусад нь ингэжЭмзэглэдэг болов уу

ДурлачихаадХааяа сэмэрдэг чУдалгүйСэтгэл цэлмээд ирдэг сэн

Навчны аминд хүрсэнСалхины ааш

Намар цаг хоёртЯасан ч ихээр гомдол төрнө вэ ...

(Нийт: 121)