Нарны гэрэл цуулж сүүдэр амилуулж амьдрaхдаа
Нас нэмж санчигандаа гэгээ цуглуулж өтлөхдөө
Дуугүйхэн дуссан нулимасaa шүлэг болгон амилуулж
Дутуу хайрласан бүхнийхээ өмнө уучилал эрэн сөгднөм би

Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Нарны гэрэл цуулж сүүдэр амилуулж амьдрaхдаа
Нас нэмж санчигандаа гэгээ цуглуулж өтлөхдөө
Дуугүйхэн дуссан нулимасaa шүлэг болгон амилуулж
Дутуу хайрласан бүхнийхээ өмнө уучилал эрэн сөгднөм би


Чамайг давна гэж уулын өндөр өөрөө нурахгүй
Чамайг даарна гэж өвлийн улирал зунаар солигдохгүй
Чамайг сайхан гэж харсан болгон чинь чамд дурлахгүй
Чамд хайртай гэж учирсан болгон чинь хэлэхгүй ээ

Бүсгүй хүн хэдэн настайдаа ч нөхөрт гарч болно. Зарим эмэгтэй хань ижлийн мөрөөсөл болсоор хүсээгүй ганцаардалд шаналж амьдардаг. Тэгэхээр гэр бүлтэй болохын тулд юуны өмнө орчин үеийн ганц бие хүүхнүүдийн гаргадаг алдааг бүү давт.
Эелдэг, ялдам бай
Та эрчүүдэд нийтэд нь муу хандаж, харийн хүн мэт айдаг. Тэгсэн хэрнээ энэ олон бүдүүлэг эрчүүдийн дундаас сайхан хан хүү олдоно гэж мөрөөдөх юм. Бас түүнийг араасаа бүтэн жил гүйлгэнэ, элдэв ааш, үндэсгүй хардалт сэжгийг минь тэвчинэ гэж боддог. Та үргэлж дайсагнасан, хэт болгоомжилсон байдаг тул зөвхөн бүдүүлэг, түрэмгий эрчүүд л өөрт чинь халдаж ойртож чадна. Ингээд дахиад л таны урам хугарна. Харин аятайхан, боломжийн харчууд өөрт нь элэгсэг зөөлөн ханддаг, алт шиг үнэтэй цагийг нь дэмий үрэхээргүй, эелдэг, наалинхай бүсгүйд татагддаг.
Эр хүнээр дутагдаж байгаагаа харуул
Ихэнх ганц бие бүсгүй эр хүн хэрэггүй мэт авирладаг.эрчүүд хамгийн хөөрхөн, хамгийн тачаангуй бүсгүйтэй бус харин өөрийн нь халамж, дэм туслалцаа шаардлагатай эмэгтэйтэй гэрлэдэг. Өмнө нь эрчүүд эхнэрээ тэжээж тэтгэж, халамжилж байсан бол одоо ихэнх эмэгтэй эдийн засгийн хувьд бие дааж, дэмжлэг туслалцаа авахаас ичдэг болсон. Гэтэл эр хүнтэй хамт нэг өрөөнд унтахад (секс хийгээгүй ч гэсэн) илүүтайван бөх нойрсч, дааврын систем тогтворждог гэж эрдэмтэд нотолжээ. Зарим эмэгтэй сул доройгоо эр хүнд харуулахгүйг хичээдэг. Иймээс сайхан сэтгэлтэй, чадалтай бүсгүйчүүд ганцаардаж явдаг.
Хэт ухаантай байж болохгүй
Хаа яваа газраа хошигнож, онигоо ярьж, бусдыг инээлгэх гэж бүү оролд. Та ажил дээрээ, найз хүүхнүүдийн дунд л түүнээ гарга. Харин эр эм холимог хамт олны дунд огт болохгүй. Тэгвэл та ганцаар үлдэх тавилантай

Дугуй толийг хөлсний мананд цан цохитол чамтай өнжье
Дугариг сарыг нүцгэн биеэр хиртэж хонотол чамтай саатъя
Дууныхаа өнгийг амрагийн аязаар сүлэлдэн эгшиглэтэл шөнийг өнгөрөөе
Дурлалд чинь би нэрээ дэвшүүлэн утас чагнан чамайгаа хүлээе
Хэлнийхээ шүргэлтийг чихний чинь омгонд ээмэглэн хонуулъя
Хэнхдэгний чинь товчийг алганыхаа хонхорт гижигдэн хонуулъя
Хэний ч мэдэхгүй могой бүжгээр тэврэлдэн хоноё
Хэнд ч үлдээх зай завсаргүй үнсэж хоноё
Нуруу дамжин биеийг чинь илбэн сэрлийг чинь өдөөе
Нуух юмгүй хувцсаа тайчилцан нэгнээ таалъя
Нүцгэн эсээрээ диваажингийн үүдийг хамтдаа нээе
Нүгэл биш ээ, дурлалаас эхлэлтэй хайрын бүжиг...

Хайрын түүдэг асаах гэж түүнээс гал гуйлаа
Халуу шатах цээжнээс минь өөрөө асаа гэж байна
Дурлалын хундагаа дүүргэх гэж түүнээс дарс гуйлаа
Дур хүслийн минь нуурнаас согтотлоо уу гэж байна
Хайрын түүдгийн дэргэд дурлалын дарс уугаад
Хамтдаа бид хоёр саран зүг ширтэж хоновол
Өглөө сэрэхэд хундага хоосон би ганцаараа
Өвлийн жаварт түүдгийн гал унтарсан байх вий гэж эмээлээ ...
© ЗУРМАЛ САРНАЙН ҮНЭР
Эх загварыг зохиосон
Design Disease
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог