Ижий минь хийж өгсөн дээлний өнгө элж хуучрах нь гунигтай*

Юм бүхэн гунигтай
Юүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтай
Хэзээ ч дахин уулзахгүй байж мэдэх
Хэн нэгэн андаасаа салж одох минь гунигтай
Хэсэг хэсэгхэн үүлний сүүдэр гэрийг минь дайрч өнгөрсөөр
Хэзээ хойно мартсан юм шиг бороо орох гунигтай
Цэцэг ч гунигтай
Цэцгийн хөлөнд ассан өвсний гэгээ ч гунигтай
Чулуу ч гунигтай
Чулуу дэрлэж унасан цэцгийн дэлбээ ч гунигтай
Чухамдаа сэтгэл минь гунигтай
Ижий минь хийж өгсөн дээлний өнгө элж хуучрах нь гунигтай
Их л дотно санагдах найзын минь нэр санаанд бүдгэрэх нь гунигтай
Салхи ч гунигтай
Салхинд дэрвэх өрхний чимээ ч гунигтай
Үүлс ч гунигтай
Үүлэн завсраар сиймэх гэгээ ч гунигтай
Үнэндээ сэтгэл минь гунигтай

МАНИКЮР БУЮУ ГАРЫН ХУМС ЯНЗЛАХ

Хүн бүр гарын хумсаа янзлах хэрэгтэй .  Үүний тулд хумсаа зөв хуурайдана. Зөөлөн хуурайгаар ямар ч хурц ирмэг гаргахгүйгээр хуурайдана. . Хүний хумс өвчилснөөс болж  хумс салаалах, хуурах, хугарах болон ургахгүй байж болно. Үүнийг эмчлэхдээ дотор эрхтний юу нь өвдсөн байгааг олох нь зүйтэй. Хумсаа байнга арчилж наран цэцгийн бүлээн тос болон, өтгөн хар цай, чацарганы тосонд орой болгон хумсаа дүрж тэжээл өгөх хэрэгтэй. Хумсыг гэрийн нөхцөлд ингэж арчилбал илүү хурдан ургаж хатуурдаг. 15-20 минут дүрэхэд хангалттай. Лактай хумсны үзүүр хэсгийг нь арилгаад, үлдсэнийг нь бүрэн арилгахгүй орхих нь маш буруу. Ингэснээр үзүүр хэсэг нь хэврэгжиж лакны суурь дагуу цууралт өгдөг. Үүнийг охид бүсгүйчүүд маань мэддэггүй. Бага хэмжээгээр цуурсан хумс  жаахан ургаад л хугардаг. Ингэхгүйн тулд лакаа үзүүрээс нь арилгаад дахиж будах хэрэгтэй. Хумсны махыг гэрийн нөхцөлд дэвтээгээд хойш нь түлхэж өгвөл зүгээр байдаг. Түүнчлэн хумсыг өдөр тутмын болон гоёлын будалтаар будаж болно. Мөн будсан лакан дээрээ янз бүрийн хэлбэр дүрстэй зураг зурж болдгийг охид, бүсгүйчүүд санаарай. 

 

**Цас хүнд дурлажээ **

Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.

Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв.
Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсагналаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх инээмсэглэл аажимхан алга болж харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгнэ. Хөөрсөөр,шуурсаар…
Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлэсээ болоод сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа.Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй” Намайг хараач.намайг хараач,, Цас хамгийн том хамгийн ганган ширхэгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын төдий чимээ өгсөнгүй. Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ.
Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согтотлоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв. Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ. Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов. Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ.

БИ САЙХАН БҮСГҮЙ

Орчлонгийн сүүдрийг наранд ойртуулах гэж
Охин дуугаа тэнгэрт хадааж төрсөн - би сайхан бүсгүй
Ижийнхээ сайхныг хугаслан авч мэндэлсэн болохоор
Эгэл төрхөндөө өөрийн орон зайтай - би сайхан бүсгүй
Зуны цэцэг шиг өнгө төгс төрөөгүй ч
Зорсон хөшөө шиг бие хаа тэгшгүй ч
Зургийн хуар шиг хээ тансаг чимэггүй
Залуу насаараа л гоёсон -би сайхан бүсгүй
Чиний харцыг өөр лүүгээ удтал чилээлгэж мэдэх
Чимэг ч үгүй даруухан - би сайхан бүсгүй
Чимээгүйхэн хайрыг чинь зүрхэндээ гэмгүй урьчихаад
Чилийтэл хүлээлгэж мэдэх -би сайхан бүсгүй
Жавар хургасан сэтгэлд чинь хайрын галаа цогшоож
Жаргалд хамтдаа алхлах - би сайхан бүсгүй
Цаг цагийн тоосонд үл гундан чамайгаа чимэх
Цахилах гөрөөс шиг эрдүүхэн - би сайхан бүсгүй
Үйл заяаны учганд би чамайгаа сонгосон хэдий ч
Үнэндээ чиний сэтгэл намайг үгүйлсэн - би сайхан бүсгүй
Үхэхдээ хүртэл чинийхээ хайранд өлгийдүүлчихээд
Өөр ертөнцөд бардамхан алхлах - би сайхан бүсгүй
Надад хайрын дээд нинжин сэтгэл дэлгээтэй болохоор
Надад харах нүдний эгэл бүхэн цогцлоотой болохоор
Надад хамгийн сайхан үрийн тавилан заяатай болохоор
Нартад би өөрийгөө сайхан бүсгүй гэж бардам хэлнэ

--би чиний зүрхэнд uчрал гуйсан салхин гуниг--

Ай би чам дээр
Нимгэн цагаан даашинз
Нил хар гэзгээрээ гоёж ирсэн
Нөмгөн гуниг

Өнчин сарыг тормолзтол атаархуулж
Өвөрт чинь эрхэлж орсон
Өөр хэнийх ч биш ганцхан чиний
Цэгээн гуниг

Чөтгөрийн дөлтөй хөх шөнөөр
Цээжин дээр чинь
Цагираглаж бүжсэн
Чармай нүцгэн бүсгүй гуниг

Чиний л нэртэй тавиланд
Чимээгүйхэн нүүж ирсэн
Учрал гуйсан
Салхин гуниг

Ай би чиний зүрхэнд
Цэв цэнхэр хавраар соёолж
Сэм сэмхэн хэмээр дэлгэрсэн
Төөрөг заяаны тасдаж боломгүй
Цагаан уул цэцгээ...

(Нийт: 121)