
Анир алдарсан шөнөөр үсний ширхэг газарт унах сонсогдоно
Амгалан ертөнц мөнхийн зүүд мэт чимээгүй дүнсийнэ
Мөнх мөнх бусын хооронд гийчин адил ирээд буцах
Мөн чанарыг мэдрэх гэж ертөнцийн анир алдрана
Эхийн хэвлийд ураг бүрэлдэхүйд газрын цөм шатаж
Эх газарт солир унахуйд ертөнцөөс нэгэн буцаж
Жам ёсны бүхнээс жаргал хийгээд зовлонг хайхуйд
Жаахан үдэлсэн хугацаа хэтэрхий ихээр чамлагдана .........
Анир алдарсан шөнөөр ширхэг үнэн зүрхэнд унана
Алтан харгана бэлхүүс ороон дээш өгсөнө
Үнэн хийгээд худалын хооронд элээж дуусах
Өнө мөнхийн хоосон дотроос буйг хайна
Амласан сүүний дусал бүрээс бодолд нэвчсэн хайр амтагдана
Алсран одсон он жилүүд сувдан хэлхээ шиг бутарсан үзэгдэнэ
Сарны таталцалд далайн ус сэтгэл шиг давалгаалхад
Сая жилийн хөндүүр зүрх өвтгөн тэнд оршино
Анир алдарсан шөнөөр үсний ширхэг газарт унах сонсогдоно
Амгалан ертөнц мөнхийн зүүд мэт чимээгүй дүнсийнэ .........






