Хайрт найздаа блогоороо дамжуулаад энэ хорвоод төрсөн хосгүй сайхан  өдрийн мэндийг хүргье

 ImageChef.com - Custom comment codes for MySpace, Hi5, Friendster and more

 

ImageChef.com - Custom comment codes for MySpace, Hi5, Friendster and more


Нас нэмж ухаан тэлсэн
Хүсэл оргилж хайр бялхсан
Инээд цалгиж амьдрал өрнөсөн
бас нэгэн өдөр, нэгэн насаа аз жаргалаар дүүрэн өнгөрүүлээрэй.
Энэ миний найз
Минийх гээд харамлах
Хүнийх гээд хайрлах
Алдрай насандаа учирсан
Амьдарлын минь анд
Насан багадаа өнгөрүүлсэн
Намуухан хүүрнэх дурсамжийн эзэн
Дунрашгүй их амьдарлын минь
Дуу нь болж амилсан
Дундраа нь үгүй сэтгэлийг минь
Дуут эгшигээрээ хөглөсөн
Уярал баярыг минь хуваалцахаар
Учран золгосым надтай
Уйтгар гунигийг минь үргээхээр
Угтан мэндэлсийм намайг
Хаяахан хэлдэг үг нь
Хатуухан занг минь зөөллөдөг
Хүүрнэн хэлдэг үг нь
Хөлчүүхэн ухааныг минь хурцалдаг
Аядуухан сайхан үгээр дутаж явах үед минь
Аргагүй тэрнийг олж хэлдэг нь миний найз
Итгэлийн минь эхлэл
Сэтгэлийн минь үзүүр
Энэ миний найз

ImageChef.com - Custom comment codes for MySpace, Hi5, Friendster and more

*Оргилуун дарстай онцгой шинэ жил *
Шинэ жилийн баярын ширээний хамгийн түрүүнд жинхэнэ сайхан оргилуун дарс байх нь мэдээж. Харин түүнийг хэрхэн зөв сонгох тухай бид хангалттай мэдлэгтэй биш байж магадгүй л дээ. Тиймээс шинэ жилийн өмнөх энэ өдрүүдэд чинь хэрэг болж магадгүй зарим мэдээллийг хүргэе.
Оргилуун дарс бусад дарсны адил тун өвөрмөц хэцүү арга, өндөр технологиор ялгардаг. Үнэ нь өчнөөн өндөр боловч энэ нь худалдан авагчдыг огтхон ч айлгадаггүй. Ганцхан зөв сонголт хийх нь л чухал. Нэн түрүүн худалдан авахын өмнө шошгыг нь маш сайн судлах хэрэгтэй...
 

Үйлдвэрлэгч

Оргилуун дарсыг үйлдвэрлэгч компани нь бусад төрлийн ундааны адил хамгийн томоор бичигдэнэ. Оргилуун дарс үйлдвэрлэгчдээс хамгийн шилдэг нь аль вэ гэхэд мэргэжилтнүүд нэгэн дуугаар хэн нэгнийг хүлээн зөвшөөрч хараахан чаддаггүй. Гэхдээ хамгийн шилдгүүдийн тоонд сонгодог “синдикат” маркийг гэж үздэг. Хамгийн шилдэг оргилуун дарс үйлдвэрлэгчдийн тоонд Bollinger, Krug, Louis Roederer, үeuүe Clicquot-Ponsardin, Laurent-Perrier, Taittinger, Billecart-Salmon, Lanson, Moet & Chandon, H.Mumm & Cie, Piper-Heidsieck, Pol Roger, Pommery, Ruinart, Charles Heidsieck, Cosset, Henriot, Salon, Philipponat, Charles Lafitte, Nicolas Feuillate зэрэг брэндүүд ордог байна.

Хэрвээ та санхүүгийн байдлаасаа болоод арай хямдавтар дарс сонирхож байгаа бол үйлдвэрлэгчийн нэр хүндийг нь сайтар анхаарах хэрэгтэй. Тухайн үйлдвэрлэгчийн нэр хүндийн баталгаа нь шошго наалтны доод талд, үйлдвэрлэгдсэн бүртгэлийг нь заадаг зургаан оронтой тооны өмнө, жижиг үсгээр, бичигдсэн байдаг. “NM” гэж тэмдэглэгдсэн бол negociant-manipulant буюу негоциант-вино үйлдвэрлэгч, өөрөөр хэлбэл Оргилуун дарс үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн гишүүн гэсэн үг юм. Бүр болохгүй бол шошгон дээрээ “RM” буюу recoltant-manipulant, өөрөөр хэлбэл усан үзэм нийлүүлэгч-дарс үйлдвэрлэгч гэсэн тэмдэглэгээтэй дасрыг авч болно. Үнэндээ Монголд ийм тэмдэглэгээ бүхий жинхэнэ оргилуун дарс бараг байхгүй. Харин “ND” буюу nego-ciant-distributeur буюу негциант борлуулагч, эсвэл “МА” marque d’acheteur буюу худалдан авагч байгууллагын нэр хүндийг мөн харж сонголтоо хийх хэрэгтэй.

Чанарын түвшин
Оргилуун дарсыг чанарын нь хувьд гурван түвшинд хуваан авч үздэг.

- Хугацаагүй (champagne sans annee). Энэ түвшинд 80 гаруй улс, бүс, мужийн оргилуун дарс үйлдвэрлэгчид хамрагдана. Ийм дарсыг таних амархан. Дарсыг үйлдвэрлэсэн жилийн ургац хураасан огноог тавьдаггүй, харин brut, sec гэх мэтээр чихрийн нь хэмжээг заасан байдаг.
- Француудын миллезим (champagne millesime), Англичуудын винтаж хэмээн нэрлэдэг оргилуун дарснууд. Үүнийг нэг жилийн, нэг ургацын бүтээгдхүүнээр хийдэг. Өөр ургац тун бага дөнгөж 20 хүртэл хувийг эзэлдэг байна. Ийм дарсыг 3 жилээс илүү хугацаагаар хадгалж болдоггүй. Миллезим оргилуун дарсны шошго нь бусад дарсны адил боловч түүн дээр ургац хураасан жил, сарыг тэмдэглэсэн байдаг.

- шилдэг /алдартай/ (cuүee de prestige) юм уу тусгай, онцгой (cuүee speciale) оргилуун дарс гэж бий. Энэ нь хамгийн шилдэг усан үзмээр, тусгай технологийн дагуу хийдэг. Ийм дарснууд үйлдвэрлэгчийнхээ түүх, онцлогтой холбоотой ямар нэг онцгой нэртэй байдаг. Moet & Chandon компанийнх Cuүee Dom Perignon, Louis Roederer компанийнх Cristal, Laurent-Perrier компанийнх Grand Siecle, үeuүe Clicquot-Ponsardin компанийнх La Grande Dame, Pol Roger компанийнх Sir Winston Churchill гэх мэтээр нэрлэгддэг.

Дарсны өнгө

Дарсны өнгийг хүн бүр мэддэг. Хийж буй усан үзмийнхээ сортоос болж сул ягаан, цагаан байдаг. Оргилуун дарс улаан байдаггүй. Учир нь оргилуун дарсыг хийхэд хэрэглэдэг танины амтыг улам мэдрүүлж аймшигтай гашуун болгодог байна. Оргилуун дарс сул ягаан өнгөтэйг илэрхийлж шошгнон дээр хэмээн бичсэн байх бөгөөд харьцангуй хатуу амттай.

Чихрийн хэмжээ

Оргилуун дарсанд агуулагдаж буй чихрийн нь хэмжээг 6 түвшинд ялгаж үздэг. Эдгээрийг Extra-brut буюу Ultra-brut - 6 г/л-ээс бага, Brut - 15 г/л-ээс бага, Extra-sec - 12-20 г/л, Sec - 17-35 г/л, Demi-sec - 33-55 г/л, Doux - 50 г/л-ээс их гэж тэмдэглэнэ.

Өөрөөр хэлбэл doux гэдэг нь хамгийн чихэрлэг сүүлийн үед бараг үйлдвэрлэхээ больсон. Мөн demi-sec буюу хагас чихэрлэгийг ч үйлдвэрлэх нь улам багасч байгаа.

Савлалтын хэмжээ
Оргилуун дарсыг үйлдвэрлээд тун сонин нэртэй саванд савладаг.
Magnum (Магнум) - 1,5 литр
Jeroboam (Жеробоам) - 2 магнум буюу 3 литр
Rehoboam (Реобоам) - 3 магнум буюу 4,5 литр
Mathusalem (Матузалем) - 4 магнум буюу 6 литр
Salmanazar (Сальманазар) - 6 магнум буюу 9 литр
Balthazar (Бальтазар) - 8 магнум
Nabuchodonsor (Навоходоносор) - 10 магнум. Ийм том хэмжээгээр урд өмнө нь л савлаж байсан, одоо гаргадаггүй.

Усан үзмийн сорт

Хамгийн шилдэг оргилуун дарсыг усан үзмийн Шардоне сортоос гаргаж авдаг. Ийм дарсны шошгон дээр Blanc de Blancs буюу “цагаанаас цагаан ” гэж бичдэг. Пино Нуар, Пино Менье зэрэг бараан дарснууд нь харьцангуй хатуу бөгөөд Blanc de Noirs “хараас цагааныг” гэсэн бичигтэй байна. Иим бичиггүй бол уг дарсыг хийхэд усан үзмийн бараан өнгөтэй сортуудаас нэг юм уу хэд хэдийг цагаан өнгөтэй сортын адил хэрэглэсэн гэдгийг зааж байгаа хэрэг юм.
*чи юу ч биш *

Үерийн ус газар хэмлэн догшрох нь сүртэй ч
Үүлэн хөшиг ярагдахын цагт чи юу ч биш ээ
Гашуун нулимс цээж зуран огших нь уйтай ч
Гадагшаа урсан хатахын цагт чи юу ч биш ээ

  Үдшийн бүрий газар тэмтчүүлэн хүйт дагуулдаг ч
  Үүр тэмдгэрч хаяарахын цагт чи юу ч биш ээ
  Үнэнч хань сэтгэл урван зүрх уйлуулавч
  Өөр дурлалд умбахын цагт чи юу ч биш ээ

Гантай зун газар эгшин ангалдан загссан ч
Ганц хоёроор бороошихын цагт чи юу ч биш ээ
Гайхамшигт бүтээл хүмүүн заяа бодит хэдий ч
Галав юүлэн төгсөхийн цагт хэн ч юу ч биш ээ

Гансраад буцсан мөр минь альхан гудамжинд хоцроо бол.....

Гадаа гудамжинд зөрөн өнгөрөх олны хөлд
Гарагийн даялал шиг зайдуу чи минь алга байна
Гарагийн даялал шиг зайдуу чамайг минь эзгүй байхад
Гадаа гудамж нэгэн мөрөөр дутуу байна
Гансраад буцсан мөр минь альхан гудамжинд хоцроо бол.....

*шинэ жилийн мэндчилгээний үгс*

Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж


Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай

Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ

 шинэ оноо сайхан угтаарай!

-----------------------------------------------------------------------------------

Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.

 шинэ оны мэндийг хүргэе!

-----------------------------------------------------------------------------------

Он солигдох торгон агшинд
Оргилуун дарс шиг оргилсон сэтгэлд
Аз жаргал авчрах гэж
Юм бүхнийг шинэ болгох гэж
Ертөнцийн бүгдийг ариусгах гэж
шинэон хаалгыг чинь тогшлоо…
Үүдээ та нээгээрэй! 

шинэ он мэнд хүргэж байна!
Цонхоо чи нээгээрэй!
Аз жаргал 12 цагт ирнэ.

шинэ оноо хүлээгээрэй! 

шинэ ондоо ажил тань амжилт, орлогоор дүүрэн,
Амьдрал тань тэгш, дүүрэн байх болтугай!
Зовлонгоор хомсдож, жаргалаар бялхаж явах болтугай

-----------------------------------------------------------------------------------
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ
жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2008 он түглээ
Сайхан баярлаарай

---------------------------------------------------------------------------------------------------------------

Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ 

шинэ жилийг амжилт бүтээлтэйгээр угтан авч
Бүтэн жилийн турш тэр бүхнийг хадгалаарай.
Амжилт бүтээл, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

------------------------------------------------------------------------------------------------------------

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэй 

шинэ оноо сайхан угтаарай
Аз ж аргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Халуун дулаахан үгсийг хамтад нь бас шивнэлээ ...
HAPPY NEW YEAR!!!

------------------------------------------------------------------------------------------------------------

Зүүдэндээ сарнай дэлгэртэл инээ
Зүрхэндээ нар мандтал инээ
Сэтгэлдээ хайр астал инээ
Сайхан инээд бүхнээрээ
Бүх ертeнцийг гийгүүлж байгаарай.
Happy new year

(Нийт: 121)