*Ирэх оны хүсэл мөрөөдөл минь энэ өдрөөс эхлэх болно*

Урсаад барагдахгүй бас тасардаггүй ганц юм энэ цаг хугацаа гэлтэй. Хэзээ ч давтагдахгүй хэрнээ тоолшгүй их хором мөчөөр хэлхэгдсэн өдөр хоногийн урсгал бидний хэн маань ч мэдэх боломжгүй хорвоо дээрх бүхний цорын ганц гэрч болон хөвөрсөөр л байна. Байсан, байгаа бас байх ер юм бүхэн гагцхүү түүний өмнө ээлжлэн солигдож, эргэж хөрвөсөөр байх аж. Он цагийн хэлхээсэнд сайн муу намтар, түүх зузаараад л…
 Hасыг минь зөөн , хороон хөврөх хэдий ч сайхан зүйлээр дүүрэн шинэ жил хаалга тогшиж байна, тавтай морил oo!

Эмэгтэйчүүд бид хэнтэй гэрлэх вэ?

Бидний монголчуудын амьдрал уг нь өдрөөс өдөрт дээшилж нэг үеээ л бодвол цаг сайжирч байна гэж хэлж болно,,,  харин шудрагаар буюу цалингаар амьдрана гэдэг нь энэ нийгэмд байхгүй үзэгдэл болсноос сайхан амьдралын баталгаа хайхаар хүмүүс гадаад орныг зорисоор,,,,,,,,

Харийн гүрнээс эрдэм биш эрдэнэ олуулхаар явуулсан эр нөхрүүдээ эхнэрүүд үдэж гаргасаар,,,,,,,,Хүн чанарын хугархайтай нэг нь үнэхээр эрдэнэ эд өвөрлөн ирэх ч ирэхгүй алга болоосод, эсвэл амар хялбар амьдрал хайн өөр хүнтэй гэрлэгсэд олширсоор дахиад л салалт урьдын сайхан амьдралаа гадаад гэдэг мөнгөний уурхайд алдсаар, аавыгаа нэхэх бяцхан хүүхдүүд, нөхрөө ирнэ гэж итгэн хүлээсэн эсвэл хэдиинэ нөхөргүй болсон гэдэгтэйгээ эвлэрсэн эхнэрүүдийн их урсгал хөвөрсөөр,,,

-Энэ эмэгтэйчүүд хэрхэн амьдрах вэ, Үнэхээр их дээд сургуульд боловсрол эзэмшиж байгаагийн ихэнх нь охид.  Цэцэг цэврүү шиг энэ охид хэнтэй гэрлэх вэ?  Ойворгон, худалч, унхиагүй, агсан эсвэл хөнгөн явдалтай ядаж хумсныхаа хирийг ч арилгаж чадахгүй, эвгүй үнэртэй, адаглаад л үс нь туг тугаараа бөөгнөрсөн  залуучууд дунд сургуулийн ширээ, пивоны мухлаг, баар цэнгээний газар гээд хүн зугаацаж болох тэр л газруудаар алаглаж байна, Тэд ахиад л нэгийг нөгөөгөөр сольж хуучин хувцасаа шинэчлэхээс амарханаар амьдралд хандаж байна. Охидууд минь амьдрал сонгохоосоо өмнө хэтийг хар. Бид ийм эрчүүдтэй эх оронд амьдарч байна

 Адаглаад л та эхнэртэй хүүхэдтэй мөртөө ичих ч үгүй сайхан бүсгүйн өөдөөс хараад эхнэр хүүхэдгүй гээд худлаа яриж байгаа хүнийг хараагүй гэж үү? Аль эсвэл нэг хүүхэнтэй суугаад онцгүй болохоор нь ч юм уу дургүй хүргээд байхаар нь салсан гэж хэлэх тэнэгүүдтэй таарч байгаагүй гэж үү? Өчигөрхөн л нэгэн найзынхаа салсан нөхөртэй гудамжинд таараад “Хүүхдээ санаж байнауу?” гэж асуутал –Эхэндээ санадаг  байсан одоо ч тоохоо больжээ” гээд ажиг ч үгүй ярьж байх юм.  Хичнээн  дээд боловсролтой  сайхан охид ямар тэнэгтэй зууралдан элгэндээ хүүхэдтэй хатаж  явна вэ?

Хичнээн сайхан бүсгүй хүн эд хөрөнгө босгосон амьдралаа зээлийн барьцаанд тавьж  эр нөхөртөө итгэн гадаадад үднэ вэ Гэхдээ мэдээж хэрэг бүх эрчүүд ийм болчихсон юм биш ээ. Энэ олон дотор сайн хүмүүс байлгүй л яахав гадаадад явж амьдралаа сайжруулна гэдэг буруу нь юун. Гол нь өдөр хоногын орчилд хөл алдалгүй амьдрал хиигээд өөртөө үнэнч байж ар гэрээ эргэж харах нь л чухал биш үү

 Гэр орон амар тайван амьдрал хариас хайгаад ч олохгүй бүхэн чинь хүлээж байна, Бидний Монголчууд цөөхүүлхнээ шүү дээ та нар байхгүй бол эмэгтэйчүүд үнэхээр хэнтэй гэрлэх вэ. Гадаадын маш олон иргэд та нарын адил сайхан амьдрал хайн Монголд  ирж байна.  Бидний мэдэхийн л хичнээн ч олон эмэгтэйчүүд харын хүнтэй гэрлэж байна вэ. Тэдний ярих нь:  “Монголоос сэтгэлд нийцэх сайн  залуугаа хайж олно гэдэг үнэхээр хэцүү “  гэх. Ингээд л та нар алхам алхамаар л хүүхнүүддээ гологдож байна гэсэн үг  Ийм нөхцөлд харийнхантай гэрлэж буй эмэгтэйчүүдийг ч буруутгах ямар хэрэг байна.  Тэд мэдээж хэрэг Монгол залуудаа хайртай болж, Монгол хүнтэй амьдарч төрлөх монгол хэлээрээ хайр дурлал ярихыг хүсч л байсан шүү дээ.  Харин энэ бүхний төгсгөлд хоерхон сая Монгол цус урсан алга болж байна,  эрчүүдийнхээ ихэнхийг дайнд алдсан орнууд шиг бид эрчүүдийнхээ ихэнхийг энхийн цагт мөнгө хэмээх мангасын амруу хийгээд сураггүй алдаж байна, Эмэгтэйчүүд бид тэгээд хэнтэй гэрлэх вэ

*миний найзууд*

 

за ингээд би та нарт одоо найзуудыгаа танилцуулъя

ImageChef.com - Custom comment codes for MySpace, Hi5, Friendster and more
Мэдээж хүн болгон л өөрийнхөө найзуудыг магтах байх л даа гэхдээ миний найзууд бол гайхалтай сайхан найзууд.Бүгд сайхан сэтгэлтэй чадварлаг бие даасан охидууд . өөр өөрийн мөрөөдөл,бодолтой тэр бодолдоо үнэнч надад ихийг зааж өгсөн хүмүүс байдаг юм даа, Найзуудаа та нартаа хайртай шүү!!!

Хүйтэн өдөр, халуун мэнд

zwani.com myspace graphic comments

Хуучирах жилийн

Сүүлчийн өдөрүүд хүйтэн

Улиран одсон хоногууд ой санаанд  дулаан

Ирж буй жилийг угтан буй зүрх сэтгэл халуун.

Шинэ оны мэндийг хүргэе!

*Хайрлаж хайрлуулмаар бvсгvй тавилан минь*

Бороо болон би цутгаж

Сэтгэлд чинь vе vе асгардаг бол

Бодол болон тээглэж

Зvрхэнд чинь хаа нэгтээ тордог бол

Босож суухдаа аялах

Дууны чинь бадганд мєнхєрдєг бол

Болоо болоо тэр л надад жаргал

Дурлаж дурлуулмаар бvсгvй заяа ìèíü

Амсхийх заванд чинь

Сэтгэлд чинь хурдаг эгшиглэн болвол

Аз жаргалыг дvрслэхэд чинь

Дутаж боломгvй єнгє нь болвол

Алаг хорвоод жаргалдаа

Согтож явхын чинь учир нь болвол

Аяа жаргалаа жаргал тэр л надад жаргал

Õàéðëàæ õàéðëóóëìààð ávсгvй òàâèëàí ìèíü

(Нийт: 121)