Шөнө дөлөөр хатсан уруулыг чинь санамагц

Шүхрээ дэлгээд алсын зүг ширтэхэд
Шүүслэг зүрхэнд хаврын бороо зүсэрдэг,
Шөнө дөлөөр хатсан уруулыг чинь санамагц
Шилэн хундага хөлөрч хонотол дуулдаг би..

Ширхэг навч, шүүдрийн дусалтай амраглах
Шидэт мөрөөдөл цээжин дотор минь амирлах
Шинэхэн ийм гуниг ширээ түшин нойрсмогц
Шүлэг шигээ яруу байх гэж,
Шаналал шигээ ариун байх гэж
Шатаж дууссан зүрхээ үнс нурам шиг боддоггүй,
Шартаж манасан зүүдээ зэрэглээн чинээ санадаггүй..

Гуниггүй...

Тэр ирсэн, тэр явсан
Тэглээ гээд гуниггүй
Тэр намайг мартсан, бусдыг санасан
Тэгээд ч бас гуниггүй
Амьдрал амттай, бас гашуун хэдий ч
Аль аль нь миний хувьд гуниггүй
Аврал бас цөхрөл байдаг ч
Аль аль нь утгагүй

Нүүгээд өнгөрөх цаг хугацаа ч гуниггүй
Зүүгдээд хоцорсон эгэл өдрүүд ч гуниггүй
Нүдэнд харагдах бүх дүрслэл гуниггүй
Зүрхэнд үлдсэн бүх дурсамж гуниггүй

Үүлс нүүхэд гуниггүй
Үдийн үдэд салхи сэвэлзэхэд гуниггүй
Үргэлжилсэн урт ганцаардлын дунд ч гуниггүй
Үнэнгүй, худалгүй хорвоод бүх зүйл гуниггүй

Бороотой өдөр цонхоор харсанч гуниггүй
Бодол дотроо дурсамжаа хөвсөнч гуниггүй
Зүрх тэр чигээрээ гуниггүй
Зөндөө удаан хүлээсэн ч гуниггүй

Гуниггүй, бүх зүйлс гуниггүй
Гуниг, баясал гэсэн мэдрэмжгүй...

 

Хvн байхын учир буюу тэнгэрлиг ижий аав..

Би оюун ухаант, сэтгэл зүрхт хүн заяанд төрсөндөө туйлын ихээр баярладаг,

 магадгүй би гэдэг хүний оронд ямар нэгэн амьтан аль эсвэл огтоос ор

мөргүй байсан бол... ийм бодол хаа хаа толгойд орж ирэх ч би үүнээс цааш

төсөөлж чаддагүй ээ. Орчлонд намайг "хүн"-ээр төрүүлж, намайг бүтээсэн "бурхад"-ад би насаараа

 төлж барахгүй өртэй хүн. Тиймээ, би эжий аав хоёртоо хэзээ ч буцааж чадахгүй

"цагаан өглөг"-тэй гэсэн ч миний эжий, аав надаас тэр их өрийг

нэхэхгүй цагаатгаж чадах тийм нинжин сэтгэлтэй өгөөмөр "баячууд".

Эжий аав хоёр минь энгийнээс энгийн эгэл хүмүүс, аав минь

миний алдаанд гаднаасаа биш дотроосоо нурна, эжий минь харин

гаднаасаа эмтэрнэ, оноход минь хоёулаа бие биеэсээ булаалдан "охин минь" гэж онгирно.

 Би тэр хоёрынхоо сайн үр нь биш ээ, муу эжий аав хоёр минь л сайн үртэй байх гэж

хичээдэг юм, аргаддаг юм, айлгадаг юм, аргаа бардаг юм, амьтнаас өмөөрдөг юм,

худлаа магтдаг юм.Одоо бодож суух нь ээ би өнөөдрийг хүртэл тэр хоёрынхоо хамгийн "том толгойт"-ой,

 юу хүссэнээ л дураараа хийдэг, даруулгагүй зоргоороо хүүхэд нь байжээ. Би өөрийгөө

сайн хүн болгох гэж нуухгүй ээ тэр хоёрыгоо их гомдоосон, өнгөндөө надад

гомдож харагддаг ч цээжин дотроо ухаан муутай үртэй "азгүй" хэмээн өөрсөддөө

гомддогийг нь би мэднээ. Цөхрөхдөө харин чулуу шиг хүнд үгийг өөрсдийнхөө төлөө

биш миний л төлөө хэлдэгийг ч одоо ухаарахтай болсоон.

...Ээжээ, хүү чинь уул өргөх урт холын бодолд дарагдаатай яваа шүү гэдэг шиг би

эжий аав хоёрынхоо удтал чилээсэн сэтгэлийг амрааж, "зөв" охин төрүүлснээрээ

бахархах цагийн төлөө алхаж явна, амьсгалж явна. Ижийдээ би бусдын адил

алтан бөгж, булган дээл авч өгч үзээгүй ээ, ... тэглээ гээд миний ижий намайг зөв амьдарч,

сайн явснаас илүү баярлахгүй.Ертөнцийн ээж амьтны үйл даанч их, тэр үйлтэйгээ эвлэрч, үйлэндээ дарлуулж суухыгаа жаргал гэж бодож энэрч нигүүлсэхийн, өрөвдөж хайрлахын учгийг сэтгэлээсээ хөврүүлж байдаг дэндүү ховорхон заяа эх хүнийх л байдаг. Биенээсээ бие таслаж "ээж" хэмээх өндөр

хэргэмээр дуудуулах, надад хүндэдсэн заяаг эдэлж яваа би азтай эмэгтэй. Үрээ мэндэлсэн тэр

 мөчөөс л би ээжийнхээ сэтгэл дотор орж "ээж үйл"-ийн ямархан амттайг амталж жинхэнэ

ээж болсон доо.Одоо би эжий аав хоёрыгоо орчлонгийн жамаар буцаж ирэхгүй одохоос нь өмнө амжиж

 цээжинд нь намайг төрсөн тэр цагаас эхлэн уягдсан хатуу зангилааг нь сулруулж өгөхийн төлөө амьдарч байна.Хүн байхын учирыг би ойлгохдоо ганцхан удаа эдлэх даанч ховорхон энэ заяаг оноосон эжий аавыгаа л ойлгож, хайрлахаас эхлэнэ гэж бодном...Би орчлонгийн хөдлөшгүй ганцхан үнэнийг биеэрээ мэднэ - миний бас таны,орчлонгийн бүх эжий аавд үрээ л гэсэн сэтгэлийн "жаргал" бас "зовлон" байдгийг мэднээ.

*миний найзууд*

 

за ингээд би та нарт одоо найзуудыгаа танилцуулъя

ImageChef.com - Custom comment codes for MySpace, Hi5, Friendster and more
Мэдээж хүн болгон л өөрийнхөө найзуудыг магтах байх л даа гэхдээ миний найзууд бол гайхалтай сайхан найзууд.Бүгд сайхан сэтгэлтэй чадварлаг бие даасан охидууд . өөр өөрийн мөрөөдөл,бодолтой тэр бодолдоо үнэнч надад ихийг зааж өгсөн хүмүүс байдаг юм даа, Найзуудаа та нартаа хайртай шүү!!!

Хайрт найздаа блогоороо дамжуулаад энэ хорвоод төрсөн хосгүй сайхан  өдрийн мэндийг хүргье

 ImageChef.com - Custom comment codes for MySpace, Hi5, Friendster and more

 

ImageChef.com - Custom comment codes for MySpace, Hi5, Friendster and more


Нас нэмж ухаан тэлсэн
Хүсэл оргилж хайр бялхсан
Инээд цалгиж амьдрал өрнөсөн
бас нэгэн өдөр, нэгэн насаа аз жаргалаар дүүрэн өнгөрүүлээрэй.
Энэ миний найз
Минийх гээд харамлах
Хүнийх гээд хайрлах
Алдрай насандаа учирсан
Амьдарлын минь анд
Насан багадаа өнгөрүүлсэн
Намуухан хүүрнэх дурсамжийн эзэн
Дунрашгүй их амьдарлын минь
Дуу нь болж амилсан
Дундраа нь үгүй сэтгэлийг минь
Дуут эгшигээрээ хөглөсөн
Уярал баярыг минь хуваалцахаар
Учран золгосым надтай
Уйтгар гунигийг минь үргээхээр
Угтан мэндэлсийм намайг
Хаяахан хэлдэг үг нь
Хатуухан занг минь зөөллөдөг
Хүүрнэн хэлдэг үг нь
Хөлчүүхэн ухааныг минь хурцалдаг
Аядуухан сайхан үгээр дутаж явах үед минь
Аргагүй тэрнийг олж хэлдэг нь миний найз
Итгэлийн минь эхлэл
Сэтгэлийн минь үзүүр
Энэ миний найз

ImageChef.com - Custom comment codes for MySpace, Hi5, Friendster and more

(Нийт: 105)